...
...

Үс засуулбал: Өлсөж ундаасна

2018.7.4, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20
ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2018.7.4, Лхагва гараг
Наран ургах шингэх: 05.04-20.54
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ