САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТ САНКТ-ПЕТЕРБУРГ ЦЭНГЭЛДЭХ
ШВЕД 1:0 ШВЕЙЦАРЬ
Шөвгийн 16-ийн Швед vs Швейцарийн тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөлөө. Хэдийгээр хоёр багаас хэд хэдэн гоолын боломж үүсгэсэн ч тооны харьцаа өөрчлөгдсөнгүй.
Тун эн тэнцүү өрнөж байгаа тоглолтын эхний гоолыг Шведийн шигшээ багаас түрүүлж хийлээ. Гоолын эзэн Эмил Форсберг 66 дахь минутанд гоол оруулж улмаар багтаа тэргүүллийг авчирлаа.
Шведийн шигшээ баг үндсэн цагт өрсөлдөгчөө 1:0-ээр буулган авснаар шөвгийн наймд шалгарч үлдлээ.
Эмил Форсберг энэ тоглолтын онцлох тоглогчоор нэрлэгдлээ. Түүний оруулсан цорын ганц гоол Шведийн шигшээ багийг 1994 оноос хойш анх удаа шөвгийн 8-ийн босго давахад тус болж байна.
Бэлтгэсэн М.Тэнүүн
Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250