2018.7.20, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНИН САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Аргын тооллын: 2018.7.20, Баасан гараг
Наран ургах шингэх: 05.15-20.43
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250