-
Нүүр
-
Зөвлөгөө
ҮС ЗАСУУЛБАЛ: ЭРХТЭН ХУРЦ БОЛНО.
2018.07.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 11
ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР
|
Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 05.18-20.35
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус |
|
Аргын тооллын 7 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Эрхтэний тэнгэрт одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 5 цаг 46 минутанд их халууны улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно. |
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Эрхтэн хурц болно гэхээр ямар утгата юм бол. Энэ гарчигт тайлбар олдсонгүй.