...
...

Р.Эмүжин "Загалмайлсан эцэг"...

Хүний амь эрсдэж байж Зам тээврийн яаманд мафийн ажиллагаа гүн нэвтэрснийг илчиллээ. Үнэндээ бол энэ яам Монголын олигархуудын хамгийн том тулаан өрнөдөг газар. Бас АН болон МАН-ын төлөөний хүмүүсийн жинхэнэ улаан гараараа нударга зөрүүлдэг алба. Нуугдаж хундага тулгадаг ширээ. Хуучин болон шинэ сайдуудын эрх ашиг зэрэгцэж үйлчилдэг төв цэг. Огцорсон болон одоо ажиллаж буй Засгийн газрын эрх мэдэлтнүүдийн заамдалцаж авдаг онцгой бүс. Хойд болон урд хөршийнхөн Монголыг наймаалцдаг хар зах. Аль ч утгаараа гэр бүлдээ хайртай хүн шагайгаад байх газар ЗТЯ биш. Үр хүүхэддээ энэрэлтэй хүн үлдэх гэж хичээгээд байх сэнтий ч биш. Ёстой Ж.Бат-Эрдэнэ тулдаа л аль алийг нь туучиж, тэсч, тэнцвэр барьж хэдэн сар удирдлаа. Түүнийг Женкогийн хүн ч гэлцдэг, биш ч гэлцдэг. Зориуд Хүрэлсүхэд иймэрхүү ойлголт төрүүлэх үгийг Баттулга өөрөө ч бас Парламентийн индэр дээрээс хэлж л байсан. Одоо оронд нь томилогдох хүнээс Монгол Улсын нэг, хоёр, гуравдугаар хүн хоорондоо ямархан эв түнжинтэй, хаашаа хараад яваад байгаа нь тодорхой харагдана. Энэ яамнаас зугтаж гарсан нэг мэргэжилтний яриаг би тодхон санаж байна. "Загалмайлсан эцэг"-ийг шүтэн биширдэг нэгэн эр сайдаар ирмэгцээ хамгаалалтын гэх хоёр булчин болсон залуугаар мань мэргэжилтнийг нам сахиулчихсан гэдэг. Тийм ч тендэр, ийм ч бичиг баримт, тэр ч судалгаа, энэ ч хяналт шалгалт гээд орохгүй юмгүй онгичихгүй цаасгүй хэд хонож. Тендэрт шалгаруулах компанийн нэр өгөөд, бүх бүрдүүлэх ёстой бичиг цаасыг нь уг компанийн өмнөөс өөрөө бүрдүүлээд, өөрөө шалгаруул гэж нөгөө мэргэжилтнээс шаардаж дээ. Хөөрхий нөгөө сайдын лообийдоод байгаа компани нь бичиг цаасаа боловсруулах мэргэжилтэнгүй юм байлгүй. Ажлын цаг дуусчихлаа, харья гэхэд нь нөгөө хоёр булчин болсон эр "Хүүхдийг чинь бид хоёр цэцэрлэгээс нь авчихна шүү" гэж дарамталсан гэдэг. Азаар өнөөх өдөржин дарамтанд ажилласан мэргэжилтэн бас нэг булчин болсон, хамгаалалтын гэх хоёр залуутай салбар нэгтэй дүүгээ дуудаж байж асуудлаас мултарсан юм билээ...төдөлгүй өвчний нэр барьж албаа чимээгүйхэн хүлээлгэж өгөөд амь амьдрал, үр хүүхэд, гэр бүлээ аварч, өөрөө ч мэнд салсан түүхтэй. Хохирогч Г тэр хэвээрээ зүтгээд, гүрийгээд яваад байсан бол бас л дөрвөн хүүхдээр нь барьцаалах байсан, магадгүй гэр бүлээр нь хохироох байсан. ЗТЯ-нд бугласан мафийн сүлжээг хэд гурван гөлөг ажлаас нь халаад устгана гэж үгүй. Тийм ч болоод Цогтгэрэл ч бил үү, хөгийн хувиа хичээгчид өөрийгөө тойруулан шоу үйлдвэрлээд сууж байна. Наад ЗТЯ чинь Монгол Улсын төлөө биш, харъяалагддаг мафийн боссынхоо төлөө ажилладаг. Төртэй холбож, ганц төржүүлж байсан гүүр нь харин өнөө муу Ж.Бат-Эрдэнэ байсан биз. Ер нь тэгээд энэ яамыг удирдана гэдэг чинь алаан байхгүй юу, эрлэгийн элчийн үүдэнд мөрийтэй тоглоод сууж байна л гэж мэд. Хүний амь эрсэдлээ. Яамныхаа өмнөх талбай дээр нэгийгээ нохой шиг зодоод алчихлаа. Үүнээс өөрөөр мафижсан байгууллага гэдгийг яаж батлах юм? Энэ баримтан дээрээ тулгуурлаад төрд шургалсан мафиа задалж чадвал нэг алхам урагшилна, эс бөгөөс дараагийн удаа хэн нэгний гэр бүл дахиад л барьцаалагдаж, дахин үүнээс ч том хэрэг ил, далд дэгдэнэ. Аягүй бол өмнөх талбайдаа буудалцах байлгүй. Хэдэн зуун тэрбумыг тойрсон мексик бүжиг, итали маягийн сүлжээ гэдэг чинь энэ дээ..."Загалмайлсан эцэг" киног үзэх хэрэггүй, ЗТХЯ дээр угаасаа тэр киноны зураг авалт явагдаж байгаа...гээд хэлчихье, зүгээр.

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (19)
  • БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,000 долларыг бэлгэнд өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Орган бидэнтэй холбоо барина уу, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL

  • Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:

  • Мундаг сэтгүүлч бүсгүй шүү үнэнийг айхгүйгээр бичиж байгаад баярлалаа амжилт

  • Захиалгаар үлгэр зохиож Манангийн хөгшин өвгөнд биен үнэлээд удаж байна даа Энхтуяа авгай. Эмүжин гээд нэр өөртөй хайрласан энэ эмэгтэй 10жилд байхын аав шигээ хүнтэй нөхцсөн хөдөлгөөнтэй охин байсан. Зангаа тавихгүй юм даа.Янхан хартамхичин мөрийтэй тоглоомчинд хэзээ ч итгэж үл болно гэдэг.

  • Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

  • Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

  • Зоригтой байна даа охин минь. Болгоомжтой л байгаарай. Ингэж дуугарах хүн олон байсан сан бол монгол ариа өөр байх байсан байхаа. Үнэн үгт шударга гэгдэх Нямдорж хүртэл амаа үдүүлсэн байхад..

  • ЧАМАЙГ тэсэн тэвчин уншдаг байлаа.. агуу сэтгэлгээт минь... дахиа д л олон тэсэлгээ хийгээрэй. монгол сэрж л эхлэв....

  • Монгол төрийн үнэн нүүр царай энэ дээ. Яана даа.

  • Сайхан бичжээ. Эфирт сууж худлаа үнэн анализ хэлдэг нөхдүүд энэ хүнээс суралц. Үнэний талд шударга зогс. Мөнгөнөөс хол ганц шүүмжлэгч нь та байна шүү.

  • Тэр нүцгэн яваад Ада-тай уулзах байхаа. Түүнийг зохицуулж дѳнгѳх байлгүй. Учир юу ч үгүй нүцгэн шалдан очино шүү дээ. Тэр бол 3 хэмжээст ертѳнцийн удахгүй замхрах тоосонцор.

  • Yalsan mongolchuudaa...! Ta nariin songoson Mongol eronhiilogch chini hun aluulchihlaa. Odoo yu geh bol eronhiilogchid yamar hamaatai yum gej muihraar hamgaalahuu?

  • Үүнийг бүгд мэддэг хэрнээ дуугардаггүй. Ард түмний өмнө жүжиг тоглосон хүмүүс шүү.

  • ЭНЭ БОЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ҮНЭН ДҮР ТӨРХ. МАФИЖСАН, ДЭЭР ДОРГҮЙ ХУЛГАЙЧ НАРААР ДҮҮРСЭН СӨНӨЖ БАЙГАА ДҮР ТӨРХ.

  • Төрийн 3 өндөрдөгөөс эхлээд төр бохирджээ. Монголчуудын сонголт энэ. Хуулийн дагуу сонгогдсон дүр зурагтай боловч далдуур бүх юм өнгө, мөнгө болохоор л ингэдэг байх. Эвгүй бүлэглэлийг төрүүлэгч нь улс төрийн Намууд. Үхрийн бөөр шиг хуваагдсан ард түмэн өөрсдийн үйлээ эдлээд л явж дээ. Шударга ёс хэзээ тогтох юм мэдэхгүй. Ардчилал гэдэг хоосон үг ч Монголд улиг болоод удлаа.

  • Амь насаа, ар гэрээ бодоод ажлыг нь хаяад явчихгүй дээ хүү минь. Бузрын улсууд юмаа.

  • яг үнэн бичжээ

Онцлох мэдээ