2018 оны 08 дугаар сарын 29-ний 08-20 цаг хүртэл
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.
2018 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250