...
...

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

2018.9.16, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2018.9.16, Ням гараг
Наран ургах шингэх: 06.31-19.00
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ