Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 11 байгууллагад эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.
Нийт 784 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн зориулалттай автомашиныг нийслэлийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг Налайх, Багахангай, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ болон Амгалан амаржих газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Наркологийн эмнэлэг,
Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.
Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250