МАН-ын дарга У.Хүрэлсүхийн бага хурал дээрээ тавьсан илтгэлээс хүргэж байна Тэрбээр “Ард түмнээсээ ангижирсан нам мөхдөг юм. Ард түмнийхээ хүсэл бодол, итгэл үнэмшил, хүлээлтийг сонсож мэдэрч, тэрэнд нь тохирсон арга хэмжээ авч чаддаггүй улс төрийн хүчин мухардалд ордог. Олон өөрчлөлтийг цаг алдалгүй хийх хийхгүй бол бидэнд цаг, хугацаа алга. Хөрөнгөтэй, мөнгөтэй, бяртай, чадалтай хүмүүс энэ намын удирдлага толгойд гарч Хүмүүс итгэж найдаад бидэн уруу харсаар сууна. Тиймээс бид нам дотроо тодорхой хэмжээний хариуцлага тооцох зайлшгүй шаардлага гарсан байна. Манай нам олигархжсан байна. Манай нам мафижсан байна. Манай нам сүүлийн үед компаничлагдсан байна. Хөрөнгөтэй, мөнгөтэй, бяртай, чадалтай хүмүүс энэ намын удирдлага толгойд гарч цаашилбал улсыг удирдах, газрын хэвлийн охь баялгийг хэдэн гэр бүл цөлмөж авах, түүгээрээ дамжуулан Монгол төрийн толгойд залрах гэсэн ийм л оролдлогууд хийгдэж, хэрэгжиж байна. Тиймээс Монголын ард түмэн МАНАН гэж ярьж байна. Би намын дарга, Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа хойш МАНАН үнэхээр бодитой байдаг юм байна гэдгийг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байна. Тиймээс бид МАНАН-г таслан зогсоох ёстой. Тэр шударга бусын хонгил ард түмний нэрлээд байгаа хонгилыг бид эвдэж нураах болсон. Ардын Нам юм бол бид ард түмэн дотроо байдаг, ард түмнийхээ хүсэл, бодол, тэмүүлэл, мөрөөдлийг сонсдог, түүнд нь тохирсон үйл ажиллагаа явуулдаг нам байхгүй бол манай нам цөөн хэдэн нам дамжсан бүлэглэлийн гарт орсон ийм улс төрийн хүчин болж. Үүнийг таслан зогсоох ёстой. Үүн дээр намын дарга миний байр суурь хатуугаас хатуу байгаа. Цаашдаа улам хатуу байна гэж бодож байна” хэмээжээ.