Тусгаар тогтнолын ордонд МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал гишүүдийн үг хэлэх, асуулт асуух хэлбэрээр үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан энэ үеэр "Өнгөрсөн 2012-2016 онд би Иргэдийн хуралд наймуулахнаа С.Бат-Үүл даргатай нэгнээ үзэж ажилладаг байсан. Тухайн үед Ардчилсан нам олуулаа хэрнээ хоорондоо хагаралтай, улсад юу ч хийхгүй байгааг хараад хэрвээ бид олуулаа болвол их зүйл хийнэ дээ гэж мөрөөдөж байсан. Харамсалтай нь өнөөдөр чадаагүй. Бонд, үнэ тогтворжуулах, цэвэр агаар сан, АСЕМ гээд зөндөө олон асуудлууд огт шийдэгдээгүй. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Зөвхөн Дубайн гэрээнээс гэхэд бид 2 тэрбумын алдагдал хүлээгээд сууж байна. Гудамж төслөөс, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг олон тэрбумын асуудал байна. Эдгээртэй холбогдсон бүх хүмүүс бүгд гудамжинд зүгээр явж байна. Харин тэдний гар хөл болсон генералууд, хүчнийхэн тэднийг хаацайлсан ойлгомжгүй тайлбарууд хийж эхэлсэн. Тэр бүх мөнгө авсан хүмүүс нь хаана байна? Гаргаж ирсэн нь ЖДҮ. Энэ ЖДҮ гэдэг чинь барьцаатай зээл. Үүнийг зориулалтын бусаар ашигласныг харин судлах хэрэгтэй, зориулалтын бусаар ашигасан бол харин хариуцлага тооцох хэрэгтэй. Гэтэл энэ хэргээр хөшөө хийчихээд араар нь Эрдэнэт, Стандарт банкны асуудал зэрэг том том асуудлууд нуугдаж байна. Гадаадад гараад энгийн хүнээс асуугаад үз! Бүгд л шударга байдал хүсч байна. Өнөөдөр бүгдээрээ шударга байдлыг тогтоох гэж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй.
АТГ гишүүдийг байцааж байгаа нь худал биш. Ингээд байх юм бол эхнээс чинь шоронд хийнэ шүү гэж айлгадаг болсон. Одоо МАН зөв шийдвэр гаргахгүй бол ард түмэн гудамжинд гарна шүү. Бүх иргэн шударга ёс ярьж байна. Бага хурлаас улс төрийн шийдвэр гараасай гэж хүсч байна" гэв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ЖДҮ бол хэрэг биш гэнээ. Новш. Хүрэлсүх Энхболд хоёр хоёулаа огцор. Гэхдээ Хүрэлсүх буцаж ЕС болох боломжгүйгээр огцрох ёстой.
энэ пялдага олон юм ярихаа болио