Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байгаа МАН-ын XXVIII Их хурлын III Бага хурал үргэлжилж байна. Тус хурлын үеэр Бага хурлын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ үеэр “Би УИХ-ын дарга байхдаа 36:36-тай Их хурал удирдаж байсан. Намайг буулгахаар Н.Энхбаярын захиалгатай ажиллагаа явуулахад нь би гэдийгээд суугаад байх боломж байсан юм. Ядаж л Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болтол нь. Их хурлаа тараачих гээд байсан учраас, Ц.Нямдорж гэдэг хүнээс шалтгаалж УИХ-ын нэр хүнд уначих гээд байсан учраас би өглөө нь 09:00 цагт гэрээсээ гараад 10:00 цагт Энхболдыг дуудаад 15:00 цагт би мэдэгдэл хийгээд ажлаа өгч байсан. Тэгж тэр Их хурлыг тэмцлээс холдуулж байсан юм. Гэдийгээд хэвтчих юм бол 36:36-аараа хоёр талдаа гарчихаад Их хурлын ажил талийж болох байсан учраас би өөрөө явж төрийг ажилтай болгосон юм. Би ах хүний хувьд, нөхрийн хувьд үүнийг олон удаа М.Энхболдод хэлсэн. Би Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад Эрдэнэтийн шалгалтын дүнг яриад ороход хоёр удаа намайг занасан. Чамайг шалгана гэж хэлсэн. Одоо хүн шоронд сууж байна. Б.Хурц гэдэг хүнээр дамжуулж ийм юм хийсэн. Намайг Хууль зүйн сайд болсны дараа Эрдэнэтийн асуудал, С.Зоригийн хэргийг ярьсны дараа 5-6 удаа хэрэг нээсэн. Би чимээгүй л байгаа. Н.Алтанхуягийг унадгийн урд орой АТГ-ынхан гарч мэдэгдэл хийсэн. Сая Засгийн газрын асуудал яригдахын өмнө Л.Оюун-Эрдэнийн талаар АТГ-аас хэвлэлийн хурал хийж байгаа юм. Ингэж айлган сүрдүүлж, хэрэг нээдэг болсон. Эд нарыг чагтлаад өмөөрөөд суугаад байгаа юм. Би олон удаа ийм зүйл болж байгааг хэлсэн. Ийм бүлэглэл бий болсон. Энэ бүлэглэл Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж Дархан, Сэлэнгэ орчмын бүх өнгөтэй өөдтэйг хамсан. Хөтөл, Эрдэнэт, Дарханы төмөрлөг. “Монголросцветмент”-ээр дамжуулж Алтай Таванбогдоос Бор-Өндөр хүртэлх 50-иад лиценз, өнгөт металлийн бүх зүйлийг хамсан. Энэ 49-өөрөө дамжуулж. Улаанбаатар гэдэг банк М.Энхболдын байгуулсан банк. Ийм л зүйл болж байна. Энийг бүлэглэл гээд байгаа юм. Үүнийг нураах ёстой гэж би үзээд байгаа юм.
Энэ бүлэглэл анхных биш. Олон удаа ийм зүйл хийгдсэн. Н.Багабанди байхад Эх орон эвсэл гэгч гарч ирээд явсаар байгаад 2004 оны сонгуульд 36 болгоод унагасан. М.Энхсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнбат нар нийлчихсэн байсан. Дараа нь “Энержи ресурс” консерциум байгуулагдаад хоёр талаасаа 5:5 том компани оруулаад, Ц.Элбэгдоржийн нэр оролцсон. Н.Энхбаяр байхдаа 62-ын бүлэглэл гэдэг юм байгуулж хоёр нам нийлүүлэх шахаад хамтын ажиллагааны гэрээнд нь би бараг хулгайгаар шахуу гуйж ороод намын харьяалал харгалзахгүй парламентын засаглалд үнэнч байна гэдэг хоёр үг шургуулаад Цэцийн дүгнэлт гардаг чинь тийм учиртай, садаа болсон юм. Тэгээд эцэст нь М.Энхболд яагаад 2016 онд Ерөнхий сайд болоогүй гэхээр мөнгө, эрх мэдэл хоёроор Ерөнхийлдөгч болчихоод үгнээс гардаггүй Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгоод 10 жил Монголын улс төрд эзэн суух гэсэн процесс шүү дээ. Тэрнээс Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайд болох гавьяа ч байгаагүй. Үнэнийг хэлэх юм бол бараг хамаатан шүү дээ, та нар. Гүжирдсэн бол шүүхдэлцээрэй надтай. Бадамжунай, Төмөрхүү, Ганбат, сахал Эрдэнбилэг нар хамтарсан бизнестэй. “УБ Центр” гээд байшин байна, цөмөөрөө сууж байгаа. Монголын улс төр Нарантуул шиг болсон” хэмээн байр сууриа илэрхийллээ.
МАН-ын Бага хурал үргэлжилж байна.
М.Бүүвэй
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ц.Нямдорж шударга үнэнийг хэлэхээсээ илүү иргэдийн олонхи нь хаашаа ханарч тархи нь угаагдсан байна тэр зүгрүү нь налайж үнэлгээ авдаг явуургүй нөхөр шүү
Нямдорж гуйа зөнсөн гэдэг үнэн бололтой. эмчилгээ хийлгэхгүй бол эхнэр хүүхдээ танигүй болно . одоохон шар хданд хэвтүү.
tegeed ed nariig zugeer ogtsruulaad haraad baih umuu hulgaigaar absan omch horongiigni huraaj abaarai deereesni shorond ybuul bolohgui bol shuud buud muusain eh ornoo tonon deeremddeg nobshnuud umaa
Oligarhuudiin esreg temchegchdee hamgaalah heregtei yu bishuu tumen olon min
Аймаар хүүрнүүд юм аа
Ц. НЯМДОРЖ ТУУШТАЙ ЭХ ОРОНЧ. ТУЛХТАЙ УЛС ТӨРЧ ГЭДГЭЭ НЭГЭНТ ХАРУУЛСАН. МОНГОЛЫН ХРД ТҮМЭН МЭДНЭЭ.
Эрхэм Ц.Нямдорж Та тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн Нам доторхи марафонд унчихаад М.Энхболдыг гомо хүн шиг үнсэж долоогоод сүйд болоод байсан юм ? Дурак
Нямдорж голч үнэнийг хэллээ.