...
...

“М.Энхболд олон л албан тушаал өгч үзсэн, авч үзсэн хүн шүү дээ...”

МАН-ын III бага хурал түр завсарлаад эргэн хуралдаж эхэллээ. Ирц 80 хувьтай, хуралдаан хаалттай хэвээр үргэлжилж байна. Яг одоо Бага хурлын гишүүд санал хэлж байгаа юм байна.

МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН Н.БАТСҮМБЭРЭЛ:

Сүүлийн үед зарим Их хурлын гишүүд нам руугаа дайрдаг намаа гүтгэдэг асуудал байна. Энийгээ болиосой гэж хүсч байна. Тэр тусмаа Ж.Мөнхбат намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн бусдыг зодоон цохион хийсэн гэж гүтгэхгүй байхыг хүсч байна. Жагсаал цуглаан хүртэл хийж нам руу давшилж байна. Нэгэн цагт намынхаа хамт олныг удирдаж явсан хүн байж намынхаа хамт олныг гүжирдэж гүтгэдэг, харлуулдаг, нам руу чиглүүлж жагсаал зохион байгуулдаг асуудлаа зогсоо. М.Энхболд даргад хандаж хэлэхэд хэсэг хүмүүсийн хатгалгаар заавал ингэж суудалтайгаа зууралдаад байх юм уу, олон л албан тушаал өгч үзсэн, авч үзсэн хүн шүү дээ... 

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА О.БАТ-ЭРДЭНЭ:

Дундговь гэж жижигхэн аймгийн жижигхэн дарга үгээ хэлж байна. У.Хүрэлсүх даргын илтгэлийг дэмжиж байна. Асуудлаа шударга ярьж нэг талдаа гарах нь зөв. Ийм нөхцөл байдлыг би өөрийн биеэр аймаг дээрээ үзсэн юм. 2012-2016 онд манай аймаг дээрээ сөрөг хүчин болчихсон тэр үед үнэхээр хэцүү байсан. Манай намын зарим нөхөд урваж шарваж хурлын дарга нь санаачлаад Засаг даргаа огцруулах ажлыг хийж байсан. Тэр нь цаанаа нам дамжсан хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн захиалга байсан түүхтэй. Энэ үйл явдлын зорилго нь “Мон Уран”-ны Б.Наранхүү гэдэг нөхрийг Дундговьд дархалж авах 2016 онд дахиж гаргаж авах зорилготой хуйвалдаан байсан юм. Тухайн үед би намын дарга, Засаг дарга байсан учраас би Б.Наранхүүг дэмжээгүй. ТЭМЦСЭН. Түүнийхээ төлөө намаа хоёр хувааж эв нэгдлийг хангаж чадаагүй хэмээн цоллуулж янз бүрээр хэлүүлж байсан. Үнэхээр ч хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь намаа өмгөөлж зарчим дээрээ зогссон. Нэг хэсэг нь өнгө мөнгөө дагаад явсан. Үүний цаана хэн байсан бэ гэдгийг хэлэхээ больё. Аяндаа ойлгогдож байгаа байх. Зарчим ярьсан хүнийг хууль хяналтын байгууллагаар дарамталдаг. Намайг хүчээр шоронд хийхээр ч оролдож байсан. Жижигхэн маргаан бие биедээ гар хүрсэн асуудлыг маш өндөрт гаргаж тухайн үеийн аймгийн Цагдаагийн даргаар Б.Наранхүүгийн захиалгаар тавигдсан хүнээр дамжуулан дарамталсан. Прокурор нь нийлээд хуйвалдсан. Ийм асуудал байгаад байгаа юм. Энэ нь тэр МАНАН гэдэг нь юм уу юу гэдгийг нь би мэдэхгүй. Нам дамжсан хууль хяналтын байгууллагатай хуйвалдаж хөрөнгө мөнгөний төлөө нэгдсэн зүйл байдаг. Тэгээд эв нэгдэл гэж худал хоосон ярихгүйгээр болохгүй байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцож хуралдаад нэг талдаа гараад асуудлаа цэгцлээд  явсан. Тиймээс намын даргын оруулж байгаа асуудлыг дэмжиж байна. Энэ бол хоёр лидер нэгнээ дарах гэж байгаа асуудал биш. Энэ бол 60 тэрбумтай холбоотой асуудал. 60 тэрбум хэрэгжсэн хэрэгжээгүй талаар яриа биш. 60 тэрбумын бичлэгээс ард түмэн Ардын намын талаар маш муухай ойлголт авсан. Ялангуяа залуучууд маш гүнзгий хүлээж авсан. Тиймээс бид үүнийг баллуурдах хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэхгүйгээр дараагийн сонгуульд ялалт байгуулна гэдэг горьдсоны гарз. Ялангуяа орон нутагт бид хэлэх үг байхгүй болно. Тийм учраас их хурлаараа сонгож баталсан намын даргынхаа шийдвэрийг дэмжих ёстой. Дэмжихгүй бол энэ даргатайгаа ажиллахгүй гэж бодож байгаа юм байна гэж ойлгоно. Тэгвэл 2020 оноос өмнө дараагийн их хурлаа хийх юм уу яах ёстой юм бэ. Бидэнд тийм цаг зав байхгүй. Ийм арчаагүй байдал гаргаж болохгүй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сэтгүүлчдээ, та нар арай ч дээ. 60тэрбумынхан Номтойбаярт худалдагдчихаж. Ми-н яриаг сая гаргаад МАН-ы бага хурлын шийдвэрийг гаргасангүй. Хэвлэл мэдээллийнхэн 2 талын болж байгаа үйл явдлыг яг бодитоор нь өөрсдийн үзэл бодлыг нэмэхгүйгээр сурвалжилж мэдээлж дамжуулж байх хэрэгтэй ш дээ. Манай сэтгүүл зүй ийм л байна даа.

Онцлох мэдээ