...
...

Уулын замаар 20 км/цагийн хурдтай явна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд он гарснаас хойш халтираа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. 
Тус зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой ч хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн осол ихээр гарч байгаа тул та бүхэн тус замаар зорчихдоо 20 км/цагийн хурдаар явах болсон байна. Тус замд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хурд хэмжигчийн байрлуулсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн дагуу, замын тэмдэг, тэмдэглэгээг анхаарч явахыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ