...
...

“STARTUP MINI EXPO” хотын төвд болж байна

“СТАРТАП МАРКЕТИНГ СПЭЙС” төвөөс гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, сурталчилан таниулах зорилгоор 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Стартап мини экспо” 2019 оны 1-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд хотын төвийн ажил хэрэгч, цаг зав хомс, сар шинийн бэлтгэлээ базааж амжаагүй байгаа бизнес эрхлэгч нартаа зориулан үргэлжилж байна.

 

Энэхүү мини үзэсгэлэнд угсардаг монгол гэр, бэлэг дурсгал, уран нарийн хийцтэй алчуур, ороолт, уламжлалт анагаах ухааны эрүүл хүнс,  органик гоо сайхны бараа, өхөөрдөм хүүхэд багачуудад өгөх үлгэрийн ном, комикс зэрэг Монгол өв уламжлаа шингээсэн шинэ, содон бэлгүүдийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авч зочиддоо өгөх бэлгээ цуглуулахаас гадна гарааны бизнес эрхлэгчдийн ажлын орчинтой танилцаж халуун кофе цайгаар үйлчлүүлэх боломжтой юм.

 

Үзэсгэлэн төв номын сангийн эсрэг талын KFC-тэй байрны өргөтгөл Бизнес тауэрын 19 давхарт байрлах “СТАРТАП МАРКЕТИНГ СПЭЙС” төвийн байранд явагдаж байна. Үзэсгэлэн 18-ыг дуустал 10:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

 

 

Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд:

 

1. Наад брэнд: Нүүдэлчдийн онцгой тоглоом наадгай, өв соёлыг орчин үеийн болгон хөгжүүлэгч. МиМо угсардаг гэр

FB link: https://www.facebook.com/NaadBrand/

 

2. Маяара брэнд: Монгол хатдын өв соёлыг дахин загварчилж хувцас, гоёл, эд хэрэглэл

FB link: https://www.facebook.com/mayaramongolia/

 

3. Болор-Өлзий оёдлын үйлдвэр: Гар урлал, хүүхдийн үндэсний хувцасны оёдол

 

4. Arura арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 

FB link: https://www.facebook.com/ARURA-Mongolian-Brand-21338925835…/

 

5. “Нүүдлийн зурган өгүүлэмж” сан: Бумбардай хүүгийн тухай 108 цуврал ном 

FB link: https://www.facebook.com/bumbardai/



6. Aquila: Органик гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлддэрлэл

FB link: https://www.facebook.com/aquilamongolia/

 

7. Язгуур контент: Монголын хамгийн анхны 100 ангит адал явдалт “Явуубаатар" хүүхэлдэйн кино. Комикс ном

FB link: https://www.facebook.com/yazguurcontent/

 

8. Номадик контент: Ботгохон брэнд нь хүүхдэд байгаль орчин, ан амьтныг хайрлах ухааныг суулгах, байгаль орчноо хамгаалах нийгмийн хариуцлага ухамсарлах, ирээдүйн зөв төлөвшилттэй иргэнийг бий болгох контент

FB link: https://www.facebook.com/BotgokhonProject/

 

9. Dr. Baatar: 100% ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл 

FB link: https://www.facebook.com/Dr.Baatar/

 

10.  Эр хүн брэнд: Монгол эрчүүдэд зориулсан цор ганц дотуур хувцасны үйлдвэрлэл

FB link: https://www.facebook.com/erhvn.clothing/

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7577-6777 утсаар лавлана уу.

https://www.facebook.com/events/225388838373165/

 

Өв соёлоо дээдлэн, шинэ содон бэлэгтэй, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

 

 

 

 

 

 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ