...
...

Жинхэнэ ЖДҮ-чдээ дэмжицгээе

Хатуу өвлийг өнтэй давж, урин цагаа угтан авах монгол түмний уламжлалт баяр удахгүй болох гэж байна. Энэ баярын нэгэн чухал уламжлал бол гар цайлгах ёсон билээ. Айл өрх бүр айлчлан ирэх зочиддоо барих гарын бэлгээ базааж эхэлсэн энэ үед үндэсний үйлдвэрлэгчид нэгэн чухал уриалгыг гаргаад байна.

 

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Одтой цөөн хором ярилцлаа.

 

-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв сар шинийн гарын бэлэг бэлтгэхдээ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих сайн санаачилга гаргажээ. Энэ талаар тодруулах гэсэн юм.

 

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүн ихэвчлэн үндэсний хэв маягийг шингээсэн байдаг учраас Цагаан сар, Үндэсний их баяр наадам гэх мэт үндэсний уламжлалт баярын үеэр илүүтэй эрэлт хэрэгцээтэй байдаг. Тиймдээ ч уламжлал сар шинийн баяраар гарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, худалдан авалт хийх уриалгыг бид гаргаж байгаа.

 

-Ерөнхийдөө иргэд ч бас аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээтэй болсон харагддаг. Гэхдээ үнэ болон хийцийн хувьд шүүмжлэл дагуулах нь бий?

 

-Жил ирэх бүр үйлдвэрлэгчдийн ур чадвар сайжирч, бараа бүтээгдэхүүний сонголт нэмэгдсээр байгаа. Бараа бүтээгдэхүүний чанарын хувьд ч мөн сайжирч, дэвшилттэй явж байна. Үнэ ханшийн хувьд мянган төгрөгөөс эхэлж байгаа. Бүтээгдэхүүний нэр төрлийн хувьд ч олон сонголттой болсон.  Сар шинийн гоёлоос эхлээд ахуйн хэрэглэл, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс гэх мэт маш олон төрөлтэй байгаа.

 

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хаанаас, хэрхэн худалдаж авах боломжтой вэ?

 

-Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн үйлдвэрлэгч нарын нэрийн барааны  дэлгүүр "Хархорин" худалдааны төвийн хажуугийн “Эрин” хорооллын хоёр давхарт ажиллаж байгаа.  Энэ төвд 170 гаруй үйлдвэрлэгчийн 2000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна. Мөн “Дүнжингарав” худалдааны төвд манай үйлдвэрлэгчдийн нэрийн барааны салбар дэлгүүр ажиллаж байгаа.

 

-Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс  үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

 

-Нийслэлийн есөн дүүрэгт үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих төв бий. Энэ бүх төвүүд ямар нэг байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй боловч сургалт зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Тухайлбал, төсөл бичих, компанийн засаглал, маркетинг хэрхэн хийх вэ, ур чадвар дээшлүүлэх, зээлийн боловсрол болон бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих талаар мэдээлэл өгч сургалт уулзалт зохион байгуулдаг. Мөн үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, хамтран ажиллах томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахад холбож өгөх,  захиалга авах гэх мэт үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг.

 

-Томоохон аж ахуйн нэгжүүдтэй холбож өгдөг гэлээ. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хүчин чадал ер нь хэр хэмжээнд байна вэ?

 

-Хүчин чадлын хувьд янз бүр байна. Эргэлтийн хөрөнгөнөөс үүдээд энэ түвшин харилцан адилгүй. Манай дүүргийн үйлдвэрлэгч нарын дийлэнх нь эргэлтийн хөрөнгөнөөс болоод одоохондоо бага багаар үйлдвэрлэж байна. Хөгжил дэвшлийн тухайд удаашралтай байгаа нь хөрөнгө санхүүгийн асуудлаас болж байгаа юм. Тиймээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлбэл илүү өргөжих, тоног төхөөрөмжөө сайжруулах, бараа бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах боломж байгаа.

 

-Эдгээр үйлдвэрлэгчдийг санхүүгийн хувьд дэмжих боломж бололцоо бий юу?

 

-Дүүргийн төвүүдэд улсаас төсөв санхүүжилт байдаггүй. Тийм учраас ямар нэг байдлаар санхүүжүүлэх боломж байдаггүй. Гэхдээ санхүүжилт өгч чадахгүй гээд орхилгүй, зээлд хамрагдах боломж бололцоог судалж, сургалт явуулж, батламж олгон, гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагаас зээл хүсэхэд нь дэмжих бичиг хийж өгдөг.

 

-Нэг үеэ бодвол монголчууд маань эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авдаг, жинхэнэ үйлдвэрлэгчдийн хийсэн, бүтээснийг үнэлдэг болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

 

-Нийлнэ. Үндэсний баяраараа бид урд хөрш рүү их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг байсан. Энэ урсгал багасч байгаа гэж боддог. Үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн боломжтой үе яг энэ баярын өдрүүд байдаг. Тиймээс үндэсний баяраар үндэсний үйлдвэрлэгчдээ улам илүү дэмжихийг би уриалж байна. Нэг үйлдвэрлэгчийн ард багадаа дөрвөн ам бүл бий. Үйлдвэрт ажиллаж байгаа  ажилчдын ар гэрийн санхүүгийн байдал, цаашлаад улс орны эдийн засгийн байдалд иргэдийн хийх сонголт чухал. Нэг ширхэг саван худалдан авсан ч бай маш том хөрөнгө оруулалт шүү юм гэдгийг хэлье.

Image may contain: 2 people, indoor

 

 

No photo description available.

 

 

No photo description available.

 

 

 

 

No photo description available.

 

Image may contain: 2 people, people sitting and indoor

 

No photo description available.

 

No photo description available.

 

No photo description available.

 

No photo description available.

 

Image may contain: food

 

Image may contain: shoes

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ