Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Харин талийгаачийн ах Б.Эрдэнэбат “Дүү минь эмчийн үзлэгээр ороод эрүүл саруул гэгдээд цэргийн албанд явсан. Жудо бөхөөр хичээллэдэг. Гүйлт зэргийг тоохооргүй хүүхэд. Хэрэг болсон өдөр гар утасны хэргээс болоод 17 цэргийг шийтгэж, гүйлгэсэн. Багтраад цааш гүйж чадахгүй гэхэд тус ангийн ахлагч М зодож гэмтээгээд, ухаан алдаад унахад нь эмч дуудсан ч аль хэдийн амьсгал хураасан байсан. Цэргийн ангиас ажил явдлын хөрөнгө мөнгө гаргаж өгнө гэж байгаа ч бид нарт тэр мөнгө хэрэггүй. Хэрэг гарсан 22-ны орой бид нар энэ талаар мэдээд, маргааш нь цэргийн ангид очиж камерийн бичлэгийг үзсэн. Эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг нь аврах боломж байсан ч тэгээгүй. Өнөөдөр талийгаачийнхаа шарилыг Эрдэнэтэд авч ирлээ. Задлан шинжилгээнд ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүй оруулсан байсан. Ердөөсөө л дүүг минь зодож алчихаад одоо дараад өнгөрөх гэж байна” гэлээ.
эх сурвалж Zindaa.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
сайд нь дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй !
Адилхан цэргүүдэд ангийн ахлагч гэсэн алуурчид, дарамтлагчид ямар хэрэгтэй юм бэ? Толгой хоосон юмнууд ахлагч гэхээр нэгнээ дэглэх, дарамтлах, алах ёстой гээд ойлгочихсон. Ангийн ахлагч нэртэй алуурчдын эгнээ тэлсээр байна САЙД аа