...
...

Амиа алдсан цэргийн хэрэгт үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаяр, ахлагч н.Мандал-хангай нарыг холбогдуулан шалгаж байна

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг энэ сарын 22-ны өдөр амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр “Цагдаагийн байгууллагад 2019 оны нэгдүгээр сарын 22-ны 17:30 цагт дуудлага ирсний дагуу шалгахад, 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн албанд татагдсан, Орхон аймгийн харьяат, 19 настай А гэгч нас барсан нь тогтоогдсон.

Дээрх хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүгнэлтээр, байлдагч А-гийн биед гадны нөлөө илрээгүй бөгөөд эцсийн шинжилгээг хийж байгаа гэв. Энэ хэрэгт Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч Д.Өлзийбаяр, ахлагч н.Мандалхангай нарыг холбогдуулан шалгаж байна. Мөн тухайн өдөр хамт байсан байлдагч нараас мэдүүлэг авч эхэлжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • Хорьж шалгалаа гэсэн юмаар хаацайлаад байх юм. Тэр идэр есийн хүйтэнд хөл нүцгэн гүйлгэж дэглэсэн ангийн ахлагч нэртэй яргачин 2 .5 жилийн тэнсэн аваад одоо ажлаа үргэлжлүүлээд хийж байгаа гэхчив. Ингээд хүний үрс нялхаараа шахуу үхээд, хөгжлийн бэрхшээлтэй болоод байх хэрэг үү? !!!!!!!!

  • ЦЭРГИЙН БАЙГУУЛАГЫГ УДИРДДАГ ХҮН НЬ ИЙМ ЮМ ЯРИАД БАЙЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ ГУТАМШИГ. ЦЭРГИЙН ТАНГАРАГИЙГ ЧИНЬ НҮДЭНДЭЭ НУЛИМСТАЙ ӨРГӨДӨГ ЮМ ШҮҮ НЯМААГИЙН ЭНХБОЛДОО ОГЦОР.

  • said ni salbaraa meddeggui nuhurl suuj baigaa bailguidee

  • Batlan Hamgaalahiin said ni ogzorson uu Mongold hariuzlaga huleedeg hun gej bna uuu zergiin alba 1 ch udur hagaagui novsh l baigaadaa

  • said ni ajilaa hiifeggui hun baidag gesen tegeedl emh zambraagui iim hereg garch baihguiyudaa

  • salbar hariutssan said ni ajilaa hiidegguin gai baihgui yudaa

  • Ugaasaa deed tushaaltan yamar bna udiedlagand baidag humuus tiim baidag biz de batlan hamgaalahiin said uuniig ni sonson bolov u

Онцлох мэдээ