...
...

Маргаашаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг олгоно

Засгийн газраас НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг маргаашаас /2019.01.31/ олгож эхлэх шийдвэр гаргасан тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Энэ жил 120 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянган хүнд олгохоор байгаа юм байна. 2018 онд 630-аад мянган хүнд 77.8 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг олгож байсан бол энэ жил 60 хувиар нэмэгдсэн дүн гарсныг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, эдийн засгийн идэвхжилт явагдаж байгаатай холбоотой хэмээн Сангийн сайд хэлж байлаа.

Харин НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх тухайд Ч.Хүрэлбаатар сайд “Монгол Улс Тайванийн туршлагыг авч хэрэглэсэн. Монгол Улс татварын системээ шинэчилж байгаа. Системийг хэвшүүлсний дараа НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг өөрчлөх асуудлыг ярьж болно” гэж хариулсан юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ