2019 оны 02 дугаар сарын 15-ны 08-20 цаг хүртэл
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2019 оны 02 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Их нууруудын хотгор, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 10-12 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250