...
...

Үс засуулбал: Эд малын гарлагатай

2019.2.22, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18
ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАРС САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2019.2.22, Баасан гараг
Наран ургах шингэх: 7.47-18.24
Үс засуулбал: Эд малын гарлагатай
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ