...
...

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав

Манай уул уурхай, экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, эдийн засгийн нэгэн том хөшүүрэг болсон коксжих нүүрсний эх үүсвэр Өмнөговь аймагт Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн олборлолт дагасан их бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа билээ. Энэ ч утгаараа төр засгаас нэн тэргүүнд анхаарах газар бол тус аймагт орших Таван толгойн бүлэг орд газар, түүнд холбогдох бүтээн байгуулалтын ажил юм.

Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах, Засгийн газраас ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонсох зорилгоор Өмнөговь аймагт ажиллалаа.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай, “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах зүйлсийг албаны хүмүүст үүрэг болгов.

Албан томилолтын хүрээнд “Гашуун сухайт” хилийн боомт, “Тээвэрчдийн хотхон”-ы бүтээн байгуулалт, “Цагаан хад” ачиж буулгах гаалийн баталгаат талбайд очиж тээвэрчдийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд цаашид жолооч нарын ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудал, аюулгүй тээврийн үйлчилгээг явуулах тал дээр сайтар анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байгаль Орчны Яам, Тагнуулын Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар ХЦА, Гаалийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Монголын Төмөр Зам ТӨХК, Замын Цагдаагийн Газрын ТЦА, Зам, Тээврийн Хөгжлийн Яамны газар, хэлтсийн удирдлагууд багтаж ажиллав.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ