2019 оны 03 дугаар сарын 19-ний 08-20 цаг хүртэл
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.
2019 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 градус дулаан, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-4 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.