УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр дэвшигчтэй холбогдуулж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Маш хариуцлагатай албанд томилогдож байна. Олон жил цэргийн албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн бэлтгэгдсэн хүн гэж хэлж байна.
Эмэгтэй гишүүд бусдын адил ээж хүн. Сүүлийн үед сэтгэл эмзэглүүлсэн зүйл цэрэг хөвгүүдэд маань тохиолдож байна. Шалтгааныг нь өөрөө амь үрэгдсэн гэдэг. Зураг хөргийг нь харахаар нүд хальтрам байдалтай байдаг.
Зэвсэгт хүчний командлагч болж байгаа хүний хувьд хамгийн түрүүнд цэргүүдийнхээ амь нас, аюулгүй байдлыг батлан даах хэрэгтэй. Тэдэнд хоол хүнс, өмсч зүүхээс нь эхлээд хүмүүжих зэрэгт нь бүх талын хамгааллыг бий болгох шаардлагатай. Ер нь ямар хэмжээнд байдаг юм. Бусад орны туршлагаас харахад хангамж маш сайтай юм билээ. Хэрэглэж байгаа хоол хүнс нь ч өндөр илчлэгтэй. Тусгай батлион, жирийн, далайн зэргээр хангамж нь тусдаа. Төр нь цэргүүдээ аав шиг нь хамгаалдаг. Жижигхэн бэртэл авахад дор нь арга хэмжээ авдаг юм билээ. Гэтэл бид дөнгөж нас биеэнд хүрч байгаа хүүхдүүдэд тийм хангамжийг үзүүлж чадахгүй байна.
Үүнд маш энгийн бөгөөд ээж, аавын сэтгэлээр хандах хэрэгтэй байна. Цэргийн боловсон хүчнийхээ нөхцөл байдлыг дээд зэргээр сахиарай.
Үүргээ гүйцэтгэж байгаа орчин, ажлын байран дээрх дарамтыг таслан зогсоох ёстой шүү. Хүний хүүхдийг хүйтэнд зогсоож, нойр хоолгүй гүйлгэж, тамладаг юм бэ. Үүнийг үндсээр нь таслах ёстой. Эргээд тантай уулзах байх, ажлын тайланг нь сонсоно. Хэн нэгэн амиа алдсан, бусдын дарамтад орсон мэдээллийг дахин сонсмооргүй байна.
С.Сүлд
бүх юм нууц нэрийн дор хаалттай хаалганы цаана ямарч хяналтгүй дураараа дургидагаас эцэст нь эрдэнэт хүний а мь эрсэдсэн нь олонд ил мэдэгдэж байгаас биш дэглүүлэх зодуулах асуудал дарагдаж замхарч байгаа нь нууц биш Цэргийн сахилга батыг сулруулж ямарч хяналтгүй болгосон нь хэний бодлого вэ хоёр хөрш цэргийн шүүх прокуророо ажиллуулсаар байгааг төрийн өндөрлөгүүд мэдэхгүй байна гэжүү Цэрэг арми гэж байдаг ю м бол цэргийн шүүх прокуророо нэн даруй байгуулж зөв годлрогт нь оруулах цаг болсон байлтай