Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 25, 26-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 27-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан байна.