Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх сарын есөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэхийг дэмжин мөн нийт иргэдээ спортоор хичээллэхийг уриалан “Итгэл найдвар, боломж Улаанбаатар-2017” хандивын гүйлт болох юм байна. Энэхүү арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Ахиллис Монгол” ТББ-ын захирал О.Саранчулуунтай ярилцлаа. Тэрбээр энэхүү гүйлтийн ач холбогдол, зорилгын талаар ийн ярьсан юм.
-“Итгэл найдвар, боломж Улаанбаатар-2017” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хандивын гүйлтийг зохион байгуулах гэж буй юм байна. Энэ марафоныг хэд дэх удаагаа зохион байгуулж байна вэ. Гүйлт зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?
-Энэ марафоныг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү гүйлт нь гурван том зорилго, ач холбогдолтой. Нэгдүгээрт, энэхүү марафон нь хандивын арга хэмжээ. Эндээс боссон мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спортын төслүүдийг санхүүжүүлнэ. Хоёрдугаарт, бүх нийтийг эрүү