-Бөө нар хийдэд суугаад цалин авч буй лам нартай адилхан харагдах надад таалагддаггүй-
"Зөн билгийн тулаан-Монголд" шоу нэвтрүүлгийн цор ганц ялагч өнөөдөр буюу долдугаар сарын 9-ны өдөр тодорно. Дэлхийн 20 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр цацагдаж, Монгол Улс 22 дахь орон болон үзэгчдэд хүргэж эхэлсэн тус нэвтрүүлгийн сүүлийн дугаарыг өнөөдөр NTV телевизээр шууд дамжуулах аж. Шилдэг зөн билэгтнийг тодруулах үзэгчдийн санал хураалт зургаадугаар сарын 26-наас эхэлж, өчигдөр дууссан байна. Ингээд тус нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Т.Алтанцэцэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-“Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлэгт оролцох болсон шалтгааны талаар ярилцлагаа эхэлье?
-Би энэхүү нэвтрүүлэгт оролцож, Монголын зөн билэгчдийн дунд ямар төвшинд явж байгаа, миний далд мэдрэмж, хүч ямар хэмжээнд хүрэх бол гэдгийг мэдэхийг хүссэн. Мөн Монгол дахь бөөгийн шашин, бөө мөргөлийг аль болох зөв талаас нь тайлбарлаж, бөө мөргөл бол Монголын